Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гол

2016 оны 1 сарын 9

 

Каньо Кристалес (Caсo Cristales – Талстын гол) эсвэл нутгийн хүмүүсийн нэрлэдэг Таван өнгийн гол нь Колумбийн Макарена нуруунаас эх авч зүүн тийш урсан Гуайаберо голтой нийлдэг. Каньо Кристалесийн голоос шар, цэнхэр, ногоон, хар, улаан гэсэн таван өнгийг харж болно.

 

 

Тэд бүгд нь голын их хэмжээний замаг, ургамлын амьдралаас үүдэлтэй. Заримдаа өнгө нь бараан болдог.

 

 

Голын ус маш тунгалаг учир гүнзгий байсан ч ёроол нь харагддаг. Харин энэ голд загас жараахай амьдардаггүй ажээ.

 

 

Зуны нар Macarenia Clavijera гэсэн нэртэй ургамлуудыг хатаах үеэр гол улаан өнгөтэй болдог. Мөн замгаас нь хамааран шар, хар, номин, ногоон өнгө бас гарч ирнэ.

 

 

Хамгийн тод өнгө халуун цагаар гарч ирдэг учир тийшээ жуулчид зургадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд их очдог.

 

 

 

Каньо-Кристалесийн эрэгт нэг хүрсэн байхад та шууд л ер бусын газар ирлээ гэдгээ мэдэх болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна