Дээрэм хийсэн залуусыг баривчилжээ

2016 оны 1 сарын 9

Гурван залуу ахмад настанг дээрэмдэн зугатааж байгаа бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ хэргийн мөрөөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шуурхай ажилласнаар өчигдөр сэжигтэн залуучуудыг баривчилжээ.

Дээрмийн хэрэгт сэжиглэгдэж байгаа залуусын нэг нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог байна. Нэхэн сануулахад, тэд энэ сарын 7-нд 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 74 настай Ц-г дээрэмдэж, биед нь гэмтэл учруулсан юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна