“Эрдэнэт хивс” НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэв

2016 оны 1 сарын 9

УИХ-аас баталсан хуулиар энэ оноос эхэлж иргэн бүр худалдан авсан бараа, үйлчилгээ бүртээ НӨАТ-ын 2 хувийн баримт авч, түүгээрээ сугалаанд оролцох эрхтэй болох юм. Гэвч үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг болох “Эрдэнэт хивс” НӨАТ-ын буцаан олголтын баримт олгохгүй байгаа тухай, мөн зарим газрууд бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөж буй тухай, мөн энэ хууль жижиг аж ахуйн нэгжид хүндээр тусч буй тухай гомдлыг иргэд Засгийн газрын харьяа 11-11 төвд ирүүлжээ. Үүнийг сийрүүлбэл, №1601080792 НӨАТ-ын 2%-ийн талон баримтыг Улсын их дэлгүүр дэх Эрдэнэт хивс өгөхгүй байна.

№1601086617 Шинэ татварын тухай хууль нь иргэдийн амьдрал ахуй болон жижиг бизнесс эрхлэгчдийг дарамталсан хууль тул эргэн харна уу.

№1601080747 Татварын тухай хуулийг гаргаж байгаа нь жижиг компаниудад хүндрэлтэй байна.

№1601086472 НӨАТ-ын хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор барааны үнэ нэмэгдэж байна. Ард иргэдтэйгээ хэлэлцээгүй учир маш гомдолтой байна.

№1601080961 Ерөнхий сайдад уламжлах нь: НӨАТ-ын татвартай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Ард түмний амьдрал улам хүнд болж байна. Энэ асуудлаа эргэн харж үзнэ үү.

№1601080842 Өмнөговь аймгийн татварын алба нь нэгдүгээр сарын 14-нөөс өмнө НӨАТ-ын программаа суулгасан байх ёстой. Хэрвээ заасан хугацаанд суулгахгүй бол торгуул гэх юм. Энэ ямар учиртай вэ. Хугацаа зааж дарамталж байна. Мөн компьютер процессороо заавал хотод авч ирж програмаа суулгана гэх юм энэ нь маш хүндрэлтэй байна.

№1601086160 Дорноговь аймгийн Татварын хэлтсээс жижиг аж ахуй нэгждээ кассын машинтай болохгүй бол үйл ажиллагааг чинь хаана гэж дарамталж байгаад гомдолтой байна. Энэ гаргасан татварын хуулиа эргэн харна уу гэсэн гомдлыг тус тус ирүүлжээ. Мөн 11-11 төвд дараах гомдлыг ирүүлжээ. Үүнд

№1601086009 Баян-өлгий аймгийн Цагаан нуурын боомт дээрээс монгол иргэдээ гаргахгүй казак иргэдээ гаргаж байна. Энэ ямар учиртай юм бэ.

№1601087096 Эх нялхас дээр цус алдаж яаралтай үзүүлэх гэсэн хүлээн авч үзэхгүй хөөж гаргаж байна. Арга хэмжээ авч өгнө үү.

№1601086297 Баянхонгор аймгийн Өлзийт суманд өвөлжилт хүндэрсэн. Гэтэл эмнэлэг түргэн тусламжийн машингзй маш хүнд байна. Суманд ганц эмнэлгийг машинтай болгож өгнө үү.

№1601081398 Шархад орчимд үндэсний телевиз , үндсэн 10 суваг гарахгүй байна.

№1601083141 “Шангрила”-гын гэрлэн дохион дээр замын түгжрэл үүсээд байхад замын цагдаа нь зохицуулалт хийхгүй машин ачих асуудалд анхаарлаа хандуулаад байна.

№1601085995 Торгуулийн сайтаас харахад торгуулиа төлчихсөн байхад торгуультай гэдэг мэдээлэл байх юм. Баримтаа алга болгочихсон нөхцөлд хүнд байдалд орох юм байна. Өмнөх оны есдүгээр сарын торгуулиа төлсөн байхад 2016 оны нэгдүгээр сард харахад хуучнаараа шинэчлээгүй байна. Энэ мэдээллийг хянадаг шинэчилдэг хүн байх хэрэгтэй байна.

№1601083580 Хүүхэд харах үйлчилгээнд 11 тэрбум төгрөг зарцуулна гэсэн асуудал хэлэлцэгдэж байгаа. Үүний оронд 1 цэцэрлэг барих хэрэгтэй гэсэн саналтай байна гэдгээ иргэд илэрхийлжээ.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна