Террор биш дээрэм гэв

2016 оны 1 сарын 9

Фото: Twitter / @GalvaniM

 

Хургада гэх амралтын бүсийн “Bella Vista” гэдэг буудалд зэвсэгт халдлага хийснийг Египетийн Жуулчлалын сайд Хишам Заазу “Тэр бол террор биш дээрэмдэх оролдлого гэж мэдэгджээ” хэмээн портал Elwatannews.com бичсэн байв.

 

«Ийм хэрэг явдал нь жуучлалд сөргөөр нөлөөлж байна” гэж сайд хэлээд тэр нь гадаадын жуулчлалыг татах гэсэн эрх баригчдын оролдлогод ихээхэн саад учруулж байна хэмээн тэмдэглэв.

 

Хутга гар буугаар зэвсэглэсэн хоёр эрэгтэй буудлын наран шарлагийн газар байрлуулсан зоогийн газар нэвтрэн нэг эмэгтэйн хоолойд хутга тулган барьцаалах гэж оролджээ. Түүний дараа аюулгүйн хүчнийхэн гал нээж исламчуудын нэгийг нь устган нөгөөг нь шархдуулжээ. Устгагдсан хүн нь Каир хотын оюутан залуу байжээ.

 

Египетийн Дотоод хэргийн яамны мэдээгээр, хоёр австри, нэг швед жуулчин шархадсан байв. Эхлээд гурван хүн амь үрэгдсэн гэх мэдээ байлаа. Хожим энэ хэргийг “Исламын улс” Бүлэг үйлдсэн гэж хэт даврагчид зарлажээ. Нэгдүгээр сарын 8-нд гарсан мэдээгээр зэвсэглэсэн гурван хүн Хургада амралтын бүсэд орж ирсэн, цагдаагийнхан тэднийг устгасан, нэг нь шахидын бүс гэх тэсрэх төхөөрөмжтэй байсан гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна