Мао Зедуны алтан хөшөө гурав хоног л тэсэв

2016 оны 1 сарын 9

Фото: @tomphillipsin / Twitter

 

Хятадын Хэнань мужийн Тунсюй тосгонд гурван сая юаниар босгосон Мао даргын 36 метрийн алтан хөшөө нэгдүгээр сарын 5-нд баригдаж дуусаад нэгдүгээр 8-нд нураагдлаа гэж Bangkok Post сонинд бичжээ.

 

Нутгийн дарга нарын хэлснээр хөшөөг буулгах шалтгаан нь тодорхойгүй гэнэ. Хөшөөг засгийн газар дэмжээгүй бололтой. Хөшөө босгох талаар дээд удирдлагатай ярилцаагүй гэж хэлж байна. Бетоноор зутган алтан будгаар будсан хөшөө нь жуулчдыг цуглуулна гэж тосгоныхон үзээд тэд гурван сая юанийг цуглуулсан байжээ.

 

Хөшөө боссоны дараа Маод зориулан барьсан хөшөөний зургийг сүлжээгээр цацан Маотай адилгүй тосгоны хэн нэгэн байх гэж бичсэн байв.

 

Фото: hnr.cn

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна