Зохиолчдод Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олголоо

2016 оны 1 сарын 9

Монголын зохиолчдын эвлэл үүсэж хөгжсөний 87 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн тохиож байгаа. Улмаар Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр үгийн урлагийн мастеруудад баяр хүргэж, дээрх баярт өдрүүдийг тохиолдуулан найман зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээжээ. Тодруулбал яруу найрагч, зохиолч Ш.Бадарч “Үд дундын уянга” яруу найргийн шилмэл бүтээлийн түүвэр, М.Эрдэнэбат “Хүйтэн бороо” түүвэр, Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” өгүүллэг, Д.Баянтунгалаг “Зэлүүд сарны галбир” яруу найргийн түүвэр, Л.Мягмарсүрэн “Тэнгэрийн нутаг” яруу найргийн түүвэр, Б.Батрэгзэдмаа “Хаалганы өмнө”, “Их хаадын санаа” бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазар “Шанзны хавар”, “Уянгын үнэн”, Д.Сумъяа “Монгол ногоон дарь эхийн тууж” бүтээлээрээ тус тус шалгарч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд болжээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна