Цэргийн үүрэгтний бүртгэл явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Цэргийн үүрэгтний бүртгэл явагдаж байна

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 06-24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг/, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08.30-19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд уриалж байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж