Платини FIFA-гийн сонгуулиас нэрээ татав

2016 оны 1 сарын 9

UEFA-гийн экс удирдагч Мишель Платини Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүний сонгуулиас нэрээ татаж буйгаа зарлав.

«Блаттер огцорсны дараа намайг 100 холбоо дэмжиж, өөр 50 холбооноос би албан ёсны захидал авсан юм. Одоо бол би өөр зүйлийг бодох ёстой. Удалгүй CAS-т Доменик Скалагийн удирдсан комисст асуудлыг шийднэ » гэж тэр хэлжээ.

Арванхоёрдугаар сарын сүүлчээр, FIFA-гийн Ёс зүйн хороо Йозеф Блаттер, Мишель Платини хоёрын ялыг хэрэгсэхгүй болгосон ч тэднийг найман жилээр хөл бөмбөгт оролцох эрхийг нь хасаад Блаттерийг 50000, Платинийг 80000 швейцари франкаар тус тус торгожээ.

Блаттер нь хоёр сая Швейцари франкийг Платинид шилжүүлсэн хэрэг мандсан байв. Платини Блаттерын зөвлөх байхдаа хийсэн ажлын хөлс гэж түүнийг тайлбарласан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна