Сурагчдын амралт ирэх Мягмар гаригт эхэлнэ

2016 оны 1 сарын 9

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт долоо хоног хойшилжээ. Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдын шийдвэрээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс ирэх сарын 8-н хүртэл гурван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 12-25-ныг хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-18-н хүртэл нэг долоо хоног тус бүр амрах болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 18-н хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-28-н хүртэл хоёр долоо хоног амарна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна