Хар тамхины хэрэгт өсвөр насны хүүхэд холбогджээ

2016 оны 1 сарын 9

Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, өсвөр насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Хэргийг тодруулбал, хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх өсвөр насны хүүхэд холбоотой нь илэрчээ. Цагдаагийнхан түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс өнгөрсөн сард “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, 12-р ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон билээ. Тэгвэл одоо дээрх 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна