Чөлөөт бөхийн УАШТ хоёр дахь өдрөө болж байна

2016 оны 1 сарын 10

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ өдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Өнөөдрийн барилдаануудаар Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм.

Урьдчилсан шатны барилдаан 10.00 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ барилдаан 16.00-20.00 цагийн хооронд явагдана.

Тэмцээнийг NTV, “Сүлд” телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Та бүхэн Буянт-Ухаа спорт ордонд болж буй энэхүү тэмцээнийг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзээрэй.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна