“Ромео Жульетта” дахин тайзнаа

2016 оны 1 сарын 10

Тэртээ 1966 онд Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа найруулагч С.Гэндэнгийн найруулгаар анх удаа тавигдаж байсан “Ромео & Жульетта” жүжгийг энэ цагт гурав дахь удаа дахин олонд толилуулж байгаа билээ. 2015 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн тус жүжгийг энэ удаад оюутан сурагчдын амралтад зориулан дахин тавьж байна.

Найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр алдарт  “Ромео & Жульетта” жүжгийг үзэгчдэд хүргэж  байгаа юм.

“Ромео & Жульетта” жүжгийн энэ удаагийн тавилтын онцлог нь драмын театрын хамгийн залуу уран бүтээлчдийг бүгдийг нь хамруулсанд орших юм. Жишээ нь, бидний хамгийн сайн мэдэх гол дүрийн хоёр жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нараас л  үүнийг харж болно. Магадгүй гурав дахь удаагийн “Ромео & Жульетта” жүжгээс Монгол Улсын драмын театр, урлагийн ирээдүй, нүүр царайг харах томоохон сорилт болно гэдгийг мэргэжлийнхэн онцолсон. Энэ цагийн Ромео, Жульетта, О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нарын хувьд ч драмын жүжгийнхээ анхны дүрийг бүтээсэн нь энэ юм байна.

М.Кейт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна