Эль Чапог АНУ-д шилжүүлнэ

2016 оны 1 сарын 10

 

Мексикийн хамгийн том хар тамхины мафийн толгойлогч, Эль Чапо хочит Хоакин Гузман Лоэраг АНУ-д шилжүүлэн өгөхөөр болжээ. Мексикийн шоронгоос удаа дараа оргосон Эль Чапог АНУ-д хорих ялыг нь эдлүүлэхээр болсон аж. Эль Чапо өнгөрсөн зун Мексикийн шоронгоос хонгил ухан зугтсан хэрэг олон улсад дуулиан тарьсан билээ. Түүнийг АНУ-д шилжүүлэх хүртэл алдчихгүйн тулд Мексикийн өндөр хамгаалалттай шоронд хорьж байгаа аж.

 

Эль Чапог 1993 онд Гватемалаас баривчилж Мексикийн шоронд хорьж байсан ч 2001 онд оргосон юм. Түүнийг Мексикийн цагдаа нар 13 жил эрэн сурвалжилсны эцэст 2014 онд дахин баривчилжээ. Гэвч тэрбээр өнгөрсөн долдугаар сард дахин оргосон аж. Эль Чапо оргох бүртээ Мексикийн шоронгийн харгалзагч, дарга нарыг хахуульдсан нь илэрсэн.

 

АНУ нь 2014 онд Мексикийн талд Эль Чапог шилжүүлэн авах хүсэлт тавьсан байжээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна