“Харвони” эмийг иргэдэд түгээж байна

2016 оны 1 сарын 10

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг 12 дугаар сарын сүүлчээс худалдаалж эхэлсэн. Ингэхдээ эхний ээлжид шинжилгээнд хамрагдаж, эмчийн үзлэгт орсон, зайлшгүй авах шаардлагатай 1600 хүнд олгох хэмжээтэй оруулж ирсэн билээ. “Харвони” эмийг хүссэн хүн бүр эмийн сангаас очоод шууд авах боломжгүй. 10 төрлийн шинжилгээ өгсөн, С вирус нь хүнд шатандаа орсон эхний ээлжийн 1600 хүн харьяа нэр бүхий эмийн сангаас авна. Нийтдээ 22 эмийн сангаар “Харвони” эмийг худалдаална. Эдгээр эмийн сангийн хаяг, байршлын мэдээг http://www.mohs.mn/web/upload/files/list.pdf эндээс харна уу.

Элэгний С вирусийг 99 хувь анагаах “Харвони” эмийг иргэдэд 1200 ам.доллар буюу хоёр сая гаруй төгрөгөөр худалдаалж байгаа. Эмийн нэг хайрцаг нь 400 ам.доллар, харин гурван хайрцаг нь нэг курс болно. Ингээд гурван хайрцаг бүхий нэг курс “Харвони” эмийг иргэд хоёр сая гаруй төгрөгөөр авч байгаа юм.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна