“Мастерc лиг”-ийн тэмцээн СТО-д болж байна

2016 оны 1 сарын 10

Монголын сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) хоёрдахь жилдээ “Мастерc лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулж байна. Долоо хоног бүрийн ням гаригт болох лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, "Алтайн бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” зэрэг 9 баг оролцож буй. Лигийн тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас Спортын төв ордны “А” зааланд болно.

Нээлтийн ажиллагааны дараа “Бизнесийн Чөтгөрүүд” VS “Алтайн Бүргэдүүд” багуудын тоглолт болно. Мөн энэ өдрийн сүүлийн тоглолт 15.30 цагаас “1+11” VS “Монхаус” багуудын тоглолтоор өндөрлөх юм.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

 

1990-ээд онд Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг гайхашруулдаг байсан шилдэг багуудын тоглолтыг та бүхэн долоо хоног бүрийн ням гаригт Спортын төв ордонд очиж үзээрэй.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна