Футзалын "Пэпси лиг"-ийн тоглолтууд болно

2016 оны 1 сарын 10

Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын дээд лиг болох "Пэпси лиг" өчигдөр “Эрчим” болон “Континенталь” багуудын тоглолтоор эхэлсэн. Ирэх гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тус тэмцээнд нийт 12 баг оролцож байна.


Өнөөдөр МХБХ-ны футзалын ордонд "Пэпси лиг"-ийн гурван тоглолт явагдана.

ХУВААРЬ:

  • 14.00 - "Хангарьд" vs "Соёмбын Барсууд"
  • 16.00 - "Дэрэн" vs "Сэлэнгэпресс" 16:00
  • 18.00 - "Улаанбаатарын Унаганууд" vs "ФС Улаанбаатар"

Футзалын хөлбөмбөгийн тэмцээний “Пепси” лиг эхлэхийн өмнө өвлийн солилцооны цонх нээгдэж тамирчдын шилжилт хөдөлгөөн хүчтэй өрнөж эхэлсэн. Энэхүү солилцооны хамгийн том шуугианыг “ФС Улаанбаатар” хагас хамгаалагч өнгөрсөн 2015 оны "Хүрхрээ" дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, оны шилдэг эрэгтэй тамирчин болж “Алтан бөмбөг” шагналыг гардан авсан О.Баяржаргал тарьж, “Улаанбаатарын Унаганууд” багтай нэгдсэн. Унаганууд баг ОХУ-ын Буриад улсад тэмцээнд оролцоод ирсэн бөгөөд энэ өдрийн сүүлийн тоглолт олны анхаарлыг татаж байна.

Амралтын өдөр та бүхэн МХБХ-ны Футзалын ордонд болох тоглолтуудыг үзээрэй.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна