Хятадын тэрбумтан сураггүй болжээ

2016 оны 1 сарын 10

 

Хятадын тэргүүлэх хувцас загварын “Metersbonwe” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Зуо Чэнзян  сураггүй болжээ. Хятадын хэвлэлүүдэд Зуо Чэнзян авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэмээн таамаг дэмжүүлж байна. Учир нь сүүлийн үед Хятадын тэрбумтнууд хэсэг хугацаанд холбоо тасрах болсон нь авлигын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гэнэ.

 

Зуо Чэнзян сураггүй болсны дараа компани хувьцаа худалдахаа зогсоосон байна. Зуо Чэнзяний хувийн хөрөнгө 4.1 тэрбум бөгөөд Хятадын баячуудын жагсаалтад 62-т бичигддэг аж. Тэрбээр оёдолчноос гараагаа эхэлж Шанхайд төвтэй Metersbonwe” хувцас загварын группыг үүсгэн байгуулсан чадварлаг нэгэн юм.

 

Үүнээс долоо хоногийн өмнө  “Fosun” конгломератын захирал Гуо Гуанчан сураггүй болсон нь авлигын хэргээр шалгагдсан гэнэ. “Fosun” нь гангийн үйлдвэрлэл, уурхайн олборлолтоос эмийн худалдаа хүртэл олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Тус групп өнгөрсөн онд Францын амралт сувиллын “Club Med” компанийг худалдан авчээ.

 

Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг “дайн” нам улс төрийн хүрээ, цэрэг арми, бизнесийн салбарт эрчимтэй үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна