"Жульетта шиг хайрласан юм болов уу"

2016 оны 1 сарын 10

Залуу жүжигчин О.Дөлгөөний хувьд УДЭТ-т ороод л Жульеттагийн дүрийг авсан азтай бүсгүй. Тэрбээр нөхөртэйгөө анх учрахдаа хүчтэй дурлаж, хайрлаж байсан гэдгээ нуудаггүй. Харин жүжигчин бүсгүйн хувьд Жульетта шиг хайрласан гэдэгтээ эргэлздэг гэнэ. Саяхны нэгэн нэвтрүүлгийн үеэр тэрбээр “Мэдээж нөхөртэйгөө учрахдаа маш ихээр хайрласан. Гэхдээ үнэхээр Ромео, Жульетта шиг хайрлаж чадсан юм болов уу” хэмээн эргэлзэнгүй ярив.

Тэгвэл жүжигчин бүсгүй жаахан охин байхдаа хүсч, төсөөлдөг байсан мөрөөдлийн ханхүүтэйгээ өөрийгөө учирсан гэж боддог гэдгээ нуусангүй. Залуу жүжигчний хувьд хосуудын хайр сэтгэл итгэлцэл дээр л тогтох ёстой хэмээн ам бардам хэлсэн юм.

М.КЕЙТ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна