Шигшээ барилдаанд өрсөлдөх бөхчүүд тодорлоо

2016 оны 1 сарын 10

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ өдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Эрэгтэй, эмэгтэй жинд дараах тамирчид аваргын төлөө өрсөлдөнө.

ЭРЭГТЭЙ:

61 кг:

Б.Хаш-Эрдэнэ /Алдар/ - Т.Түвшинтулга /Гацуурт олимп/

74 кг:

Д.Гомбодорж /Сүлд/ - П.Өнөрбат /Хан-Уул/

86 кг:

П.Өсөхбаатар /Хилчин/ - Л.Үйтүмэн /Алдар/

125 кг:

Ж.Чулуунбат /Сүлд/ - Н.Золбоо /Хүч/

ЭМЭГТЭЙ:

53 кг:
Б.Хатантуул /Хилчин/ - Э.Сумъяа /Хилчин/

58 кг:
П.Орхон /Алдар/ - Э.Гантуяа /Хилчин/

63 кг:
Э.Дэлгэрмаа /Налайх/ - С.Батцэцэг /Хилчин/

75 кг:
Б.Одончимэг /Алдар/ - О.Бурмаа /Хангарьд/

Шигшээ барилдаан 16:00 цагаас эхлэх бөгөөд NTV, “Сүлд” телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Та бүхэн “Буянт-Ухаа” спорт ордонд болж буй Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхоорой.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна