П.Орхон дэлхийн аваргыг хожиж, түрүүллээ

2016 оны 1 сарын 10

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ цагт эмэгтэйчүүдийн 58 кг, 63 кг, 75 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, аваргууд тодорлоо.

Олимпийн жин учраас 58 кг-ын жинд олон шилдгүүд өрсөлдсөний дотор "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхон түрүүллээ. Түүний хувьд шигшээ барилдаанд "Хилчин" спорт хорооны тамирчин Э.Гантуяаг оноогоор хожлоо.

Энэ жингийн өрсөлдөөн эхний тойргоос ширүүн эхэлсэн.

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд Орхонд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдсэн юм. Гавьяат тамирчин маань Мөнхтуяаг ялснаар медалийн тавцанд зогслоо.

63 кг-ын жинд дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 75 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг нар түрүүллээ.

53 кг (9 бөх)

Алтан медаль: Э.Сумьяа (Хилчин)

Мөнгөн медаль: Б.Хатантуул (Арслан)

Хүрэл медаль: Б.Дөлгөөн (Налайх), Д.Отгонцэцэг (ХУД Мегастарс клуб)

58 кг: (9 бөх)

Алтан медаль: П.Орхон ("Алдар" спорт хороо)

Мөнгөн медаль: Э.Гантуяа ("Хилчин" спорт хороо)

Хүрэл медаль: С.Цэрэнчимэд ("Алдар" спорт хороо), Б.Шоовдор (ҮБТДС)

 

63 кг: (12 бөх)

Алтан медаль: С.Батцэцэг ("Хилчин" спорт хороо)

Мөнгөн медаль: Э.Дэлгэрмаа (Налайх)

Хүрэл медаль: Б.Нямгэрэл /Алдар/, С.Шинэхүү ("Хангарьд")

 

75 кг:

Алтан медаль: Б.Одончимэг ("Алдар" спорт хороо)

Мөнгөн медаль: О.Бурмаа ("Хангарьд" спорт хороо)

Хүрэл медаль: Г.Наранчимэг ("Хилчин" спорт хороо), Б.Даваацэрэн (ҮБТДС)

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр өдрийн турш NTV, “Сүлд” телевиз шууд дамжуулан үзүүллээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна