Т.Түвшинтулга, П.Өнөрбат нар жиндээ түрүүллээ

2016 оны 1 сарын 10

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдрийн турш болж, өндөрлөлөө. Өнөөдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жингийн аваргын төлөө дэлхийн залуучуудын аварга Т.Түвшинтулга, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Б.Хаш-Эрдэнэ нар барилдахаар үлдсэн. Энэ барилдаанд Т.Түвшинтулга ялж, улсын аварга боллоо.

61 кг:

Алтан медаль: Т.Түвшинтулга /Гацуурт-олимп/

Мөнгөн медаль: Б.Хаш-Эрдэнэ /Алдар/

Хүрэл медаль: Б.Нэмэхбаяр ("ХУД Мегастар" клуб), Г.Отгонбаатар ("Гацуурт-олимп" клуб)


 

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жингийн шигшээ барилдаан хамгийн өрсөлдөөнтэй боллоо. Энэ жингийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, улсын аварга Д.Гомбодорж нарын шилдгүүд үлдсэн. Барилдаан өрсөлдөөнтэй болж, цаг дуусах мөчид П.Өнөрбат ялалтыг авсан.

74 кг: (19 бөх)

Алтан медаль: П.Өнөрбат ("ХУД Мегастар" клуб)

Мөнгөн медаль: Д.Гомбодорж ("Сүлд" спорт хороо)

Хүрэл медаль: Д.Алтангэрэл ("Хилчин"), Г.Төрболд ("Женко" клуб, насанд хүрэгчдийн анхны медалиа хүртлээ)

Дэлхийн аваргын МӨНГӨН медальт, "РИО-2016"-н эрхийг Монгол Улсын шигшээ багтаа авчирсан Гавьяат тамирчин П.Өнөрбат.

Г.Төрболд ("Женко" клуб, насанд хүрэгчдийн анхны медалиа хүртлээ)


Энэ өдрийн сүүлийн барилдаанууд 86 кг, 125 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаан байсан. 86 кг-ын жинд Л.Үйтүмэн түрүүлж, П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртлээ. Хамгийн хүнд жин болох 125 кг-ын жинд 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд V байр эзэлж, "РИО"-гийн олимпийн эрхээ авсан Ж.Чулуунбат түрүүлсэн бол Н.Золбоо дэд аваргаар шалгарсан.

86 кг: (29 бөх)

Алтан медаль: Л.Үйтүмэн ("Алдар" спорт хороо)

Мөнгөн медаль: П.Өсөхбаатар ("Хилчин" спорт хороо)

Хүрэл медаль: Б.Нямбаяр ("Женко" клуб), Л.Төртогтох ("Хилчин" спорт хороо)

 

125 кг: (19 бөх)

Алтан медаль: Ж.Чулуунбат ("Сүлд" спорт хороо)

Мөнгөн медаль: Н.Золбоо ("Хүч" спорт хороо)

Хүрэл медаль: Б.Бат-Өлзий (Баянзүрх), Ч.Хөхчирэнгэр (Хилчин)

Тэмцээнд багийн дүнгээр "Хилчин" спорт хороо, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, ХУД-ийн "Мегастарс" клуб эхний байруудад шалгарлаа.

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Буянт-Ухаа" спортын ордноос NTV, “Сүлд” телевиз хоёр хоногийн турш шууд дамжуулан үзүүллээ.

 

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна