Долоо хоногийн өрнийн зурхай 2016.I.11-2016.I.17

2016 оны 1 сарын 11

Нэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр сарын 17-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Хувийн харьцааг сайжруулахад тохиромжтой үе. Шинэ танил, ажлын түнштэй удаан хугацааны харилцаа тогтоож чадна. Долоо хоногийн сүүлээр ажилдаа анхаараарай. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээгээрэй. Гэмтэх магадлалтай тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна. Санхүүгийн хүндрэлээс гарч, орлогын шинэ эх үүсвэртэй болно.

Үхэр:

Ажил хэрэг амжилттай байна. Тиймээс энэ үед албан тушаал ахих эсвэл ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. Хосуудын харилцаанд таатай. Ганц бие хүмүүс болзооны урилга хүлээж авна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй. Бусад хүмүүст туслаж итгэл найдвар өгөөрэй. Сэтгэл санаагаа түвшитгэж, элдэв муу бодлоос ангижрахыг хичээгээрэй.

Хамтатгах:

Долоо хоногийн эхээр ажилд саад их байна. Гэр бүл болон ажлын харилцаандаа анхаарч, сөргөлдөөн үүсгэхээс сэрэмжлээрэй. Хосуудын харьцаанд эрч хүч, халуун дотно байдал мэдрэгдэнэ. Зорилгодоо тууштай, шаргуу хөдөлмөрлөсний дүнд өөрийн ирээдүйд шинэ боломжийг нээнэ. Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларсан байна. Мөнгөн орлого нэмэгдэнэ.

Мэлхий:

Од эрхсийн нөлөөгөөр та хөнгөмсөг явдалд уруу татах болно. Гэвч гэр бүлээс гадуур хуурч мэхэлсэн үйлдэл гаргахаас сэрэмжлээрэй. Эдгээр өдрүүдэд зугаа цэнгэлд мөнгө зарцуулах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудлаа шийдэхэд сайн. Нэмэлт орлого орж ирэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаа засахыг хичээгээрэй.

Арслан:

Долоо хоногийн эхээр хэн нэгэнд сэтгэл татагдах бололтой. Эртнээс таньж мэдэх хүнээ та гэнэтхэн өөр нүдээр харж эхэлнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Мөрийтэй тоглоом тоглох эсвэл эрсдэлтэй гэрээ хэлцэл байгуулахаас татгалзаарай. Гэр бүлийн уур амьсгал тогтвортой тайван байдал давамгайлна. Үр хүүхдэдээ анхаарал тавиарай.

Охин:

Долоо хоногийн эхээр зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Аливаа асуудалд шийдэмгий байж, өөртөө хэт эргэлзэх хэрэггүй. Ажилдаа хэрэгтэй мэдлэг, мэдээллийг цуглуулж, нөхцөл боломжоо тооцоол. Хосуудын харилцаанд таагүй. Гэр бүл салах магадлал өндөр байна. Гадаад төрх, хувцаслалтдаа анхаарч, өөрийгөө тордоорой.

Жинлүүр:

Худалдаа, наймаанд таагүй. Ажлын хариуцлага алдах, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Ганц бие хүмүүс зугаа цэнгэлд хэт автах хэрэггүй. Таагүй асуудалд орж мэднэ. Бусадтай харилцахдаа даруухан байж, шударга хандаарай. Ажлын явц удаашрах төлөвтэй байна. Төлөвлөгөөгүй зардал гарах магадлалтай. Энэ долоо хоногийн хувьд та бүх зүйлийг тэсч өнгөрөөх хэрэгтэй.

Хилэнцэт:

Аз одтой байх болно. Сугалаанд хожих эсвэл өндөр ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Ямартай ч та санхүүгийн хүндрэлтэй асуудлаа шийдэж чадна. Гэр бүл болон ажлын талбарт таны нэр хүнд өснө. Сэтгэл санаа өөдрөг, баяр баясгаланг та мэдрэх болно. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлалтай.

Нум:

Хайр дурлалд таагүй. Гэр бүл, хосуудын хооронд зөрчил үүснэ. Энэ нь таны хэт өөнтөгч байдлаас үүдэлтэй байна. Гэр бүлийн асуудлаас үүдэн ажлын бүтээмж буурна. Орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирэх ч таны овсгоо бүхнийг шийднэ. Долоо хоногийн сүүлээр та найз нарынхаа чанарыг таньж, зарим нэгтэй нь холбоогоо таслахад хүрч болно. Уур бухимдалд хэт автаж, өөрийгөө зовоох хэрэггүй.

Матар:

Долоо хоногийн эхээр таны шаргуу, хөдөлмөрч байдал нэмэгдэнэ. Бусдад хууртагдах, хов живэнд ороогдохоос сэрэмжлээрэй. Та өөрийн амжилт ба бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж ухаарна. Хамт олны дунд нэр хүнд өсөхийн хэрээр атаархал ихэснэ. Гэр бүлдээ цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарч байна гээд гэнэт хоолны дэглэм барих, хэт дасгал хөдөлгөөн хийх хэрэггүй. Хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалд умбана.

Хумх:

Хайр дурлалд умбана. Эсрэг хүйстэнтэйгээ хийсэн болзоо амжилттай байх болно. Та хоёрын бие сэтгэл ойртож дотносно. Түүнчлэн ажил хэрэг амжилттай байж, орлого нэмэгдэнэ. Зорилгоо биелүүлэхэд танд юу ч саад болохгүй. Эрүүл мэнддээ анхаарч, ядарч сульдахаас сэрэмжлээрэй. Гэр бүлд тайван амгалан байдал давамгайлна.

Загас:

Долоо хоногийн эхээр олз омогтой байна. Суралцах, мэдлэгээ дээшлүүлэхэд таатай. Өр зээл, татвартай холбоотой асуудал амжилттай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд таатай. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж болзошгүй. Гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна