“Dell Solutions Forum” Монголд анх удаагаа зохион байгуулагдана

2016 оны 1 сарын 11

Мэдээллийн технологийн салбар нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах чухал хэрэгсэл болж байна. Асар хурдацтай хөгжиж буй энэ салбар Монгол улсын хувьд ч сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгааг энэ салбарт засгийн газраас тавьж буй зорилт, хийгдэж байгаа ажлуудаас гадна энгийн иргэдийн хэрэглэж буй компьютер, гар утасны технологийн шинэчлэлээс харж болохоор байна.

Дэлхийн алдартай брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, бусад улс орны хэрэглэгчидтэй адил түвшинд хөгжсөн манай мэдээлэл технологийн энэ хөгжилд 2000 оноос эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж эхлэсэн Dell компани өнөөдөр Монголын компьютерийн хэрэглээг бүрэн хангаж, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн хөгжилтэй ижил түвшинд манай хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Харин энэ жил Dell компани дэлхийн томоохон хотуудад зохион байгуулдаг Dell Solution Forum арга хэмжээг Азийн бүсийн орнуудаас манай улсыг сонгон зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Dell компанийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулж, байгууллагад зориулсан мэдээллийн технологийн шийдлүүдийг танилцуулахаас гадна Dell-ийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжийг хэрэглэгчид, харилцагчид нартаа олгодог юм.

2016 оны 1-р сарын 13-нд болох тус арга хэмжээнд Dell-ийн Азийн Номхон далайн Хөгжиж буй орнуудын бүсийг хариуцсан ерөнхий менежер Ноён Ахад Хак, Enterprise Channel хариуцсан захирал Ноён Сэеид Камран гэх мэт зочид хүрэлцэн ирэх гэж байна. Арга хэмжээний үеэр мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт сургалтууд явагдахаас гадна хэрэглэгчиддээ зориулж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах бүтээгдэхүүний өдөрлөг, Dell-ийн баталгаат засварын үйлчилгээ үнэ төлбөргүй явагдаж, хэрэглэгчид Dell брэндийн бүх төрлийн компьютераа энэ өдөр үнэгүй оношлуулж, засвар үйлчилгээ авах боломжтой. Мөн 2015 оны 12 сард Монголын хэрэглэгчдийн дунд зохион байгуулсан “Алт” сугалаат худалдааны азтангуудыг энэ өдөр тодруулан шагналыг гардуулах юм.

Энэхүү арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Intel, хамтрагч байгууллагаар Dell-ийн албан ёсны дистрибьютер Саммит Компьютер Технологи компани, IT Zone компани нар оролцож байна.

Арга хэмжээнд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд хэрэв мэдээлэл технологийн мэргэжилтэй, сүүлийн үеийн технологи, бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл Форумд урьдчилан бүртгүүлж оролцоно. Харин шинэ бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрийн Dell компьютерийг үнэгүй засварлуулахыг хүссэн хэрэглэгч бүр урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй энэ өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээ болох газар : Шангри-Ла Зочид Буудал
Огноо : 2016.1.13

Бүтээгдэхүүн, технологийн шинэчлэлийн тухай форум (Бүртгэлтэй)
1 сарын 13 нд 09:30-18:00

Бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөг нээлттэй өдөрлөг (Бүртгэлгүй)
1 сарын 13 нд 14:00-18:00

Хэрэв та мэдээллийн технологийн мэргэжил/худалдан авалт хариуцсан ажилтай бол үндсэн үйл ажиллагаанд доорх линкээр орж бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэх: www.sandu.mn/dell2016

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх Facebook event болон утсаар холбогдон авах боломжтой.

Facebook event link: https://www.facebook.com/events/1174611839234824/

Холбоо барих утас: 99315558, 88479477

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна