Утастай, хоногтой, бэлэгтэй картууд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Утастай, хоногтой, бэлэгтэй картууд худалдаанд гарлаа

Мобиком Корпораци айлчлан ирж буй XVII жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан айлчин гийчнийхээ гарыг мялаах УТАСТАЙ, ХОНОГТОЙ, БЭЛЭГТЭЙ картуудаа худалдаанд гаргалаа.

Та 2-р сарын 29-ний дотор хоног ихтэй, сар шинийн бэлэгний 1000₮, 2500₮, 5000₮, 10’000₮ картаар дансаа цэнэглээд Samsung Galaxy J5, Samsung Galaxy J1 Ace утаснуудыг 5-100% хүртэл хөнгөлөлттэй авах эрхийн эзэн болоорой. Уламжлал ёсоор та 1 төрлийн бэлэгний картаас 10 ширхгийг авахад тухайн төрлийн 1 картыг танд бэлэглэнэ.

Сар шинийн бэлэгний картуудыг Мобикомын нийт хэрэглэгчид ашиглах боломжтойг дуулгахад таатай байна. Дараа төлбөрт хувь хэрэглэгч бэлэгний картаар дансаа цэнэглээд картын үнийн дүнг хэрэглээний төлбөрөөс суутгуулах боломжтой.Харин урьдчилсан болон Hybrid багцын хэрэглэгчид бэлэгний картаар цэнэглэхэд дагалдах нэгж утсанд нь орно.

Та цагаа хэмнэн онлайн салбараар бэлэгний картуудаа захиалахыг хүсвэл энд дарна уу.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж