Итгэхийн аргагүй 30 санал

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Итгэхийн аргагүй 30 санал

“Улсын нийслэл танигдахын аргагүй өөрчлөгджээ, их бүтээн байгуулалт явагдсан байна” гэж нийслэлд маань ирээгүй удсан хүмүүс дуу алдахыг та нэг биш удаа сонсч л байсан биз дээ. 2000 оноос хойш хотод маань барилгын хөгжил гэрлийн хурдаар хөгжиж заримдаа “хүүе ээ энэ барилгыг хэзээдээ барьчихваа” гэж амьдарч байгаа бид ч дуу алддаг шүү.

Үнэндээ бол барилгын салбарын эрчимтэй хөгжил, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл хүртэл хэрэгжиж эхэлсэнд одоог хүртэл тэмцээд тэмцээд барахгүй байгаа утаа маань томоохон үүрэг гүйцэтгэсэн юм болов уу ч гэж хааяа боддог юм. Ямартаа ч орон сууцжуулж байгаад нь л хамгийн том баяр хүргэх хэрэгтэй. Барилгын салбарынхан маань хаана хэдэн айлын орон сууц барьж бүтээн байгууллалтыг бодитоор харуулж, өнгөрсөн жилүүдэд ард иргэдэд банктай хамтран зээлээр авах тодорхой боломжуудыг олгож эхэлсэн нь ялангуяа залуусын хувьд байр авах гэдэг тийм ч холын мөрөөдөл биш юм байна гэдгийг мэдрүүлж, зорилготой амьдрах томоохон боломжыг нээж өгсөн юм болов уу.

Мөн олон бүтээн байгуулалтын дундаас чанар, тохь тухаараа өрсөлдөж барилгын чанар стандарт ч шинэ түвшинд хүрч чадсан. Одоо орон сууцнууд чанар стандарт болон орчин тойрны тохижилт гээд бүр зарим нь сургууль цэцэрлэгийнх нь асуудлыг ч шийдэж өгч байгаа нь үнэхээр том ахиц гэж би хардаг. Ялангуяа стандарт цогцолбор хорооллууд иймэрхүү жишгийг бий болгож байгаад жирийн нэгэн эх хүний хувьд, иргэн хүний хувьд үнэхээр баяртай байдаг.

Байраа ч ав, мөнгөө ч ав…

Саяхны нэгэн өдөр үнэхээр итгэмээргүй санал тавьж байгаа нэгэн хорооллын тухай сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Чих худал нүд үнэн гэдэг болохоор очиж уулзаж тодруулсанаа уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. Содон стандарт цогцолбор хороолол нэг байр авбал төлсөн мөнгөө эргүүлээд 100 хувь буцаагаад авч болно гэсэн яриа чих дэлдиймээр сонирхолтой сонсогдсон тул сэтгүүлч хүний элдвийг мэдэх гэсэн чин хүсэл минь төрөөд огт суулгадаггүй ээ. Ийм хямралтай цаг үед хэн ч хэзээ ч ийм урамшуулал зарлана гэж байхгүй дээ хэмээн гайхсаар тус хорооллыг зорьсон юм. Өмнө нь байр авбал тавилга, машин гээд урамшуулал зарлаад л тв-ээр сурталчилгааг нь харж байсан боловч нэг байр авбал байрныхаа мөнгийг буцаагаад авч болно гэсэн нь үнэхээр итгэмээргүй байлаа. Яаж ч бодоод ийм зүйл байж болох уу гэж бодогдсоноо нуумааргүй байна.

Тэсо корпорацийн томоохон бүтээн байгуулалт болж чадсан Содон стандарт хороолол гадна дотроосоо цэвэрхэн дулаахан юм. Оршин суугчид нь ч ам сайтай байдаг юм байна. Тус корпорацийнхан 2016 онд Талархлын төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд 2016 оны 7-р сард ашиглалтанд орох орон сууцнаас эхний 30 худалдан авагчдаа байр эсвэл мөнгийг нь эргүүлэн төлөх гэж байгаа юм байна. Би ч итгэлгүй байгаагаа хэллээ. Тэр мөнгөө яг өгөх үү, худалдан авалтыг нэмэгдүүлэх гэсэн башир арга биш байгаа хэмээн хардсанаа ч нуусангүй. Даатгалын гэрээ хийж, Тэсо корпораци өөрөө батлан дааж баталгаа гаргаж өгнө гэснийг нь сонсоод баярын нулимс эгээтэй л урсчихсангүй. Дээрээс нь хүүхдийн цэцэрлэг сургуулийг шийдсэн, доороо хүнсний дэлгүүрүүд болон олон төрлийн үйлчилгээг бий болгож байгаа нь үнэхээр цогцолбор хороолол нэрэндээ тохирсон мэт санагдлаа. Бас нэгэнт сайхан боломжийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол банкны зээлийн асуудал. Үндсэн хуулийн цэцээс үл хөдлөх хөрөнгийн хууль нааштайгаар шийдвэрлэгдэж 8% зээл олгогдоход "Тэсо констракшн" ХХК-иас хэрэгжүүлэж буй Содон хорооллын төслийн захиалагч нарт Голомт банк дэмжлэг үзүүлэн хөнгөлттэй нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Энэ бол үнэхээр итгэмээргүй ч, итгэхээс өөр замгүй хачин сайхан мэдээ байгаа биз.

Цалингаас цалингийн хооронд явдаг над шиг дундаж амьдралтай хүмүүсийн хувьд бүхнээ шавхаад байр авчихаад тавилга ч үгүй байрандаа ороод, нэг нэгээр нь хэрэгцээний зүйлсээ цувуулан авдаг хүмүүсийн хувьд ахиад тийм хэмжээний мөнгөө эргүүлэн авбал юу хийж болох вэ. Би бол ахиад нэг байраа авъя, үр хүүхэддээ бодит өв хөрөнгө бий болгох юм байна даа гээд л гараад алхаж явахдаа бодлоо. 30 хүнийг ингэж баярлуулна гэдэг бол нийгмийн төлөө хийх томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэж ойлгосон. Итгэхийн аргагүй гэж хэлсэн энэхүү саналд бодит үнэнийг харж байж итгэдэг би итгэчихээд гараад ирсэн юм шүү.

Ийм том урамшуулал бүхий худалдан авалтыг зохион байгуулна гэдэг бол аргагүй л үндэсний томоохон бүтээн байгуулагчийн хийдэг ажил юм даа. Төр засгаас илүүтэйгээр ард иргэдийнхээ амьдралд урам өгч, амьдралын зорилго зорилтыг бий болгож байгаа юм уу даа ч гэж бодогдсон шүү. Ер нь бид иймэрхүү томоохон үйл ажиллагааг зоригтойгоор хэрэгжүүлж байгаа хувийн байгууллагуудаа дэмжиж чадвал хөгжих юм шүү. Тэр барилгыг хичнээн хүн барьж сэтгэл зүрхээ зориулсаныг бид хардаж, сэрдэж, “муу санаалах”-аасаа өмнө бодох хэрэгтэй юм шиг.

Итгэхийн аргагүй 30 саналтай эвлэрч, мөнгөө эргүүлэн авах гэсэн чин хүсэл надад төрсөнөө уншигч таньтай хуваалцахыг хүссэн юм шүү. Бид хэзээ, хаана, хэн, юу зарласныг мэдэхгүй явж байгаад олон зүйлээс хоцордог бол энэ удаад эхэлж очсон нь хожих нь байна. Миний хувьд байраа сонгочихсон одоо дараагийн алхамаа хийх л үлдлээ.

Өндөр өндөр байшингууд нь сүндэрлэсэн, утаа униаргүй Азийн цагаан дагинаа дахин хамтдаа босгож, сайн цаг мөдхөн ирнэ гэдэгт би эргэлздэггүй. Иймийн тулд үндэсний томоохон бүтээн байгуулалтаа дэмжих нь хамгийн эхний зөв алхам болох юм.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж