П.Өнөрбат, Ж.Чулуунбат нар гурав дахь удаагаа аварга болжээ

2016 оны 1 сарын 11

П.Өнөрбат, Ж.Чулуунбат нар 3 дахь удаа Спортын наадмын аварга болцгоожээ

Бүх ард түмний спортын ХIҮ наадмын хүрээнд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд 2 өдөр үргэлжилж дууслаа. Тэмцээний хоёр дахь эрэгтэй 61, 74, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан боллоо..

Тэмцээний үеэр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга, Гавьяат дасгалжуулагч Л.Ням удирдсан судалгааны баг бөхчүүдийн бэлтгэлжилтийн байдал, тактик-техникийн гүйцэтгэлийн тоо, чанар сэдвээр судалгаа хийж байлаа.  

Энэ өдөр эрэгтэй 95, эмэгтэй 39 нийт 134 бөх зодоглосны дотор эрэгтэй 61 кг-ын жинд “Хасу-Мегастарс” багийн бөх, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, 74 кг-ын жинд ДАШТ-ний  мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 86 кг-ын жинд Азийн спортын наадмын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар, армийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжэний мастер Б.Нямбаяр, олон улсын хэмжээний мастер Б.Өлзийсайхан, 125 кг-ын жинд азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, ахмадын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ш.Батмөнх, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, 58 кг-ын жинд ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер П.Орхон, олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 63 кг-ын жинд олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, азийн спортын наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг зэрэг шилдэг бөхчүүд байлаа.

Эмэгтэй 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хатантуул олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөнийг 4:3 онооны харьцаагаар хожиж олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэгийг цэвэр ялсан. Эмэгтэй 60 кг-ын жинд олон сайхан хурц барилдаан болж олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа Гавьяат тамирчин Т.Мөнхтуяаг 4:0, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдорыг 8:6, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг 9:1, олон улсын хэмжээний мастер П.Орхон Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 11:6, олон улсын хэмжэний мастер А.Батцэцэг олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэнг 4:3 онооны харьцаагаар дийлсэн. 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Нямбаяр олон улсын хэмжээний мастер Б.Өлзийсайханыг 6:5 онооны харьцаагаар дийлсэн ч хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатарт 1:9 онооны харьцаагаар ялагджээ. Эмэгтэй 75 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Бурмаа олон улсын хэмжэний мастер Г.Наранчимэгийг 3:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Эрэгтэй 74 кг-ын шувтаргын барилдаан онц сонирхолтой болж Гавьяат тамирчин П.Өнөрбат олон улсын хэмжээний мастер Т.Гомбодоржийг 4:4 онооны харьцаагаар хожжээ.       

П.Өнөрбат, Ж.Чулуунбат нар 3 дахь удаа, Б.Одончимэг, С.Батцэцэг, О.Үйтүмэн хошой, П.Орхон, Э.Сумьяа, Т.Түвшинтулга анх удаа Спортын наадмын аварга цол хүртжээ.

 

2016 оны Бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний дүн

Эрэгтэй

57 кг               1. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хорооны бөх, үндэсний

   шигшээ багийн тамирчин/

                        3. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш”

                          компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн

                        оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-нйй хүрэл медальт,

                        залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/

3. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/

61 кг               1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб,

    оюутны дэлхийн аварга/

                        2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/

3. Батсайханы Нэмэхбаяр /Хан-Уул дүүрэг,

                           “Хасу-Мегастарс” клуб/

3. Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/

65 кг               1. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо,

                                       армийн дэлхийн аварга/

2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ

   багийн тамирчин, МҮДС, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/

                                    3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний

                                        шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт,

азийн наадмын аварга/

70 кг               1. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин,

                            оюутны дэлхийн аварга/

                        2. Болдхүүгийн Батсүх /Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб/

                                    3. Буянцогтын Цогтгэрэл /Хан-Уул дүүрэг/

3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/

74 кг               1. Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб,

                            үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт,

                            азийн өсвөрийн аварга/

2. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб/

                        3. Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт клуб/

                        3. Ганболдын Төрболд /”Женко” клуб/

86 кг               1. Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний

   шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга /

2. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо, Азийн спортын

    наадмын хүрэл медальт/

3. Баатарын Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний

   хүрэл медальт/

3. Лувсандоржийн Төртогтох /”Хилчин” спорт клуб/

97 кг               1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ

                           багийн тамирчин, азийн аварга/

2. Мөнхжаргалын Билгүүтэй/”Женко” клуб/

                                    3. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/

                                    3. Амарын Батмөнх /”Харгант-Цамхаг” клуб/                  

125 кг             1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ

                           багийн тамирчин/

                                    2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/

3. Чинчулууны Хөх-Чилэнгэр /”Хилчин” спорт хороо/

                                    3. Өлзийсайханы Батзул /Баянзүрх дүүрэг/

Эмэгтэй

48 кг               1. Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн

                           оюутны шигшээ багийн бөх/

                        2. Бямбасүрэнгийн Мөнхнар /Баянзүрх дүүрэг/

                        3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын

                           аварга/

                                    3. Батбаатарын Мөнхтуяа /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб/

53 кг               1. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб, үндэсний шигшээ

                            багийн дасгалжуулагч, ДАШТ-ний мөнгөн медальт/

2. Бүүвэйбаатарын Хатантуул /”Арслан” клуб /

3. Даваасүхийн Отгонцэцэг /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб,

    ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн

    наадмын мөнгөн медальт/

55 кг               1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

                        2. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/

                        3. Нандинцэцэгийн Анударь /”Цастын барс” клуб/

3. Бат-Очирын Болортуяа/”Женко” клуб/

58 кг               1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын

                           ДАШТ-ний хүрэл медальт/

                                    2. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮДС/

                        3. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ

                            багийн тамирчин, ДАШТ-ний алт, мөнгөн медальт,

                            залуучуудын дэлхийн аварга/

                        3. Баатаржавын Шоовдор /УБТДС/

60 кг               1. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/

2. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг/

3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/

63 кг               1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн

                                      хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт,

   оюутны универсиад наадмын аварга/

                        2. Энхсайханы Дэлгэрмаа /Налайх дүүрэг/

3. Цэрэнпилийн Шинэхүүхэн /”Хангарьд” клуб/

3. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/

69 кг               1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/

2. Очирбатын Насанбурмаа /”Хангарьд” клуб,үндэсний штигшээ

  багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб/

3. Зоригтын Болортунгалаг/”Хилчин” спорт хороо/

75 кг               1. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо,

  ДАШТ-ний хүрэл медальт/

2. Очирбатын Бурмаа /”Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн

   тамирчин, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/

                        3. Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС/

3. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо,

                           азийн наадмын аварга/

Багийн нэгдсэн дүн

Нэгдүгээр байр         “Хилчин” спорт хороо, 129 оноо,

дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст

Хоёрдугаар байр       “Алдар” спорт хороо, 106 оноо,

дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр

Гуравдугаар байр      Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб,

                                    81 оноо, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна