Хэрэглээний зээлийн аян эхэллээ

2016 оны 1 сарын 11

ХААН Банк Хэрэглээний зээлийн аянаа эхлүүллээ. Энэхүү аяны хүрээнд бүх төрлийн хэрэглээний зээлийн хугацаа уртасч, зээлийн хэмжээ ихэссэн бөгөөд үүнд цалингийн зээл, тэтгэврийн зээл, автомашин худалдан авах болон цахилгаан бараа, тавилга зэрэг бараа худалдан авах зээл тус тус багтаж байна.

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг угтаад ХААН Банк автомашины лизингийн хугацааг уртасгаж, урьдчилгаа төлбөрийн хувьд 0-15% болголоо. Та үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 0% хүртэл буурах боломжтой.

Харин цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, компьютер зэргийг хөнгөлөлттэй нөхцөлөөр шуурхай судлуулан авахыг хүсвэл 36 сар хүртэлх хугацаатай хэрэглээний зээлийг сонгох боломжтой. Таны худалдан авах барааны үнийн дүн 3 сая хүртэл төгрөг байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөр 0%, 3 сая төгрөгөөс дээш дүнтэй бараа худалдан авахад барааны үнийн дүнгийн 10%-ийн урьчилгаа төлбөртэй байна. 

Мөн та ХААН Банктай цалингийн зээлээр хамтран ажилладаг байгууллагын ажилтан бол 40 сая хүртэл төгрөгийн зээлийг 36 хүртэлх сарын хугацаатай авах боллоо. 

Та бүхэн хэрэглээний зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны цахим хуудас болох https://www.khanbank.com/mn/1 хандан авна уу.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна