Нэг алба хаагч үргэлжлүүлэн эмчлүүлж байна

2016 оны 1 сарын 11

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын МИ8 нисдэг тэрэг осолдсон билээ. Улмаар нэг хүн амиа алдаж, 10 хүнийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байсан юм. Өнөөдрийн байдлаар 10 алба хаагчийн нэгээс бусад нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Харин нэг өвчтөн өвдөгний ясны бяцралттайгаар үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Энэ талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Б.Элбэгжаргал “Үлдсэн нэг хүний биеийн байдал гайгүй. Гол нь бяцарсан ясны эдгэрэлт удаан байдаг болохоор эмнэлэгт эмчилж байна. Түүнээс биш биеийн байдал нь хүндэрсэн зүйл байхгүй, хэвийн” гэж мэдээллээ.

Б.ЗАЯА
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна