"Сэлэнгэпресс" нээлтийн тоглолтондоо хожил байгууллаа

2016 оны 1 сарын 11

Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын дээд лиг болох "Пэпси лиг" 01.09-ний өдөр “Эрчим” болон “Континенталь” багуудын тоглолтоор эхэлсэн. Ирэх гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тус тэмцээнд нийт 12 баг оролцож байна.

Ингээд өчигдөр /01.10/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Дэрэн” болон “Сэлэнгэпресс” гэсэн сонирхолтой оноолтоор үргэлжиллээ. Хоёр багийн хувьд хэн хэн нь энэ өвлийн футзалын солилцооны цонхоор идэвхтэй оролцсон байгаа. “Дэрэн” клубийн ахлагчийн туузыг Б.Гарьдмагнай талбайд зүүн гарч хуучин багийнхаа эсрэг тоглосон бол “ФС Улаанбаатар” багийн ахлагч байсан А.Чинзориг шинэ багтайгаа нэгдэн мөн эхний тоглолтоо хийсэн юм.

Мэдээж хоёр тоглогчийн аль алинд нь энэ тоглолт маш чухал байлаа. Тоглолтын эхний хагас 1-1 харьцаатай тэнцүүхэн дууссан ч хоёрдугаар хагасд “Сэлэнгэпресс” клүб 4 гоолыг оруулж чадсанаар тус тоглолтонд 5-3-аар хожлоо. А.Чинзоригийн хувьд тус тоглолтонд гурван гоолыг оруулж багтаа тус болсон байна. “Дэрэн” клүб тоглолт дуусахаас 8 минутын өмнө хаалгачаа суулган зургаан хүнтэй тоглосоноор нэмж хоосон хаалганд 2 ч гоолыг алдсан. Үүний нэгийг  хаалгач Сайнхүү өөрийн шугамнаас цохин гоол оруулсан байна.

Энэхүү тоглолтын араас “ФС Улаанбаатар” болон “Улаанбаатарын Унаганууд” гэсэн сонирхолтой тоглолт бид бүхнийг хүлээж байна. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна