Алтан бөмбөрцөг наадам эхэллээ

2016 оны 1 сарын 11

73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам Ням гаригт АНУ-ын Лос Анжелес хотын Беверли Хиллз зочид буудалд болж, Холливуудын одууд нэг дор цугларсан ёслол эхэллээ. Дэлгэцийн болон телевизийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг наадмыг энэ жил инээдийн жүжигчин Рики Жервей хөтлөн явуулж байгаа юм. Ялагчдын нэрс эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд шагналуудыг Эми Шумер, Том Хэнкс, Кэти Перри, Мэтт Дэмон, Лейди Гага, Женнифер Лопез, Мел Гибсон нарын алдартнууд гардуулсан байна.

Алтан бөмбөрцөг наадмын эхний ялагчдын нэрсийг танилцуулья.

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин:

        Жүжигчин Кэйт Уинслет - “Стив Жобс”

Телевизийн бүтээлийн шилдэг туслах жүжигчин:

        Мора Тирни - “Нууц амраг”

Мюзикль, инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин:

        Рэчел Блүүм – “Миний галзуу экс найз бүсгүй”

Телевизийн шилдэг мюзикль, инээдмийн кино:

        Амазон студийн бүтээл “Ширэнгийн Моцарт”

Телевизийн шилдэг цуврал бүтээл:

        PBS-ийн бүтээл “Вульфхолл”

Телевизийн цуврал киноны шилдэг гол дүрийн жүжигчин:

        Оскар Исаак – “Баатар гэдгээ нотол”

Алтан бөмбөрцөг наадам яг одоо үргэлжилж байгаа бөгөөд драмын шилдэг бүтээл, шилдэг мюзиклийн нэрс удахгүй тодрох юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна