С.Эрдэнэд 130 сая төгрөг өгчээ

2016 оны 1 сарын 11

“Эрдэнэс Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эмчлүүлэхээр өнгөрсөн сард БНСУ-ыг зорьсон. С.Эрдэнийн биеийн байдлын талаар тус компаниас тодруулахад “Арьс нөхөх хагалгаа болон бусад эмчилгээг хийлгэж байгаа. Манай компаниас С.Эрдэнийн эмчилгээний зардалд 130 сая төгрөг өгсөн” гэв.

“Эрдэнэс Таван толгой” компанийн Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэн С.Эрдэнэ өөрийгөө шатаасан юм. Харин энэ явдлын дараа “Эрдэнэс Таван толгой” компани 203 ажилтныг шилжүүлэх шийдвэрээ өөрчилсөн.

Б.ЗАЯА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна