Сурагчдын лигийн нийслэлийн шигшээ тэмцээн эхэллээ

2016 оны 1 сарын 11

Волейболын спортын үндэс суурь болсон өсвөр үеийн сурагчдын дунд 3 насны ангиллаар жил болгон явагддаг cурагчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээний нийслэлийн шигшээ тэмцээн өнөөдөр "Урлаг эрдэм" биеийн тамирын дээд сургуулийн зааланд эхэллээ. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас болох юм байна.

Нийслэлийн бүсийн шигшээ тэмцээн энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд эндээс шалгарсан багууд медалийн төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

БАГУУД:

Хөвгүүдийн бага насанд 14, дунд насанд 14, ахлах насанд 16 баг

Охидын бага насанд 14, дунд насанд 14, ахлах насанд 16 баг тус тус өрсөлдөж байна.

Хөвгүүд, охидын бага, дунд, ахлах ангиллын дунд болж буй сурагчдын лигийн шигшээ тэмцээн ирэх сарын 18-нд явагдахаар төлөвлөгдсөн байна. Тухайн үед шигшэ тэмцээн хаана болохыг зарлах аж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна