Хелен Миррен сая долларын үнэт эдлэлээр гангарав

2016 оны 1 сарын 11

“Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын наадам толгой эргэм тансаглал, гял цал байдлаараа алдартай. 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам ч мөн ялгаагүй оддын гоёл, чимэглэл, дэгжин даашинз, хослолд зарцуулсан мөнгөөр толгой цохиж байна. Тэдгээр зочдын нэг нь киночдын энэ том баярыг тэмдэглэхээр очсон жүжигчин, 70 настай Хелен Миррен байв. Тэрбээр “Трамбо” киноны дүрээр шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшсэн боловч Кейт Уинслет түүнээс өрссөн юм. “Трамбо” кинонд 1947 онд Холливуудын хамгийн алдартай, авьяастай кино зохиолч байсан Далтон Трамбогийн тухай өгүүлдэг байна. Далтон Трамбо харамсалтай нь улс төрийн үзэл баримтлалаасаа болоод шоронд хоригджээ. “Алтан бөмбөрцөг” наадмын гял цал зочдын дундаас жүжигчин Хелен Миррений зүүсэн алмазан зүүлт, бугуйвч хамгийн их анхаарал татаж байгаа бөгөөд адтай сурвалжлагчдын анзаарснаар түүний үнэт эдлэл барагцаагаар нэг сая гаруй ам.долларын үнэтэй ажээ. Харин “секси” гэх үгэнд дургүй гэж ярьдаг жүжигчин Хелен Миррен V хэлбэрийн энгэртэй энгийн хар даашинзаар гангарсан нь нас намбанд нь таарсан харагдаж байгаа талаар Холливуудын сурвалжлагчид бичиж байна.

Н.ЭНХ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна