Дэлхийн баячууд долоо хоногт 200 тэрбумаар хохирлоо

2016 оны 1 сарын 11

Фото: Михаил Мордасов / РИА Новости

 

2016 оны эхний биржийн эхний долоо хоногийн арилжаагаар дэлхийн 400 баян хүмүүс 194 тэрбум долларын алдагдалыг амсчээ. Хамгийн их хохирлыг Amazon интернэт дэлгүүрийг үндэслэгч ЖефБезос хүлээн 5,9 тэрбумдоллараа алдлаа гэж Bloomberg мэдээлэв.

 

Долоо хоног Америкийн хөрөнгийн биржийн хамгийн муу хугацаа байсан ба 47 америк тэрбумтнууд нэг тэрбумаас илүүтэй хөрөнгөө алдсан байв. Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн хөрөнгө 4,5 тэрбумаар дундарчээ. Тэрбумтнуудын жагсаалтын хоёр дахь хүн Zara сүлжээг үндэслэгч испани АмансиоОртегагийн алдагдал 3,4 тэрбум байв.

 

Хөрөнгийн бирж доргионтой байсан ч 11 тэрбумтан өөрийн хөрөнгийг 2016 онд нэмэгдүүлж чадлаа. Wal-Mart Stores Incдэлгүүрийн сүлжээний өв залгамжлагчид таван Уолтонууд хөрөнгөө 2,5 тэрбум доллараар нэмэгдүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна