Хэт хүйтэрч Канадад гүүр цуурав

2016 оны 1 сарын 11

 

Канадын баруун, зүүн хэсгийг холбосон Трансканадын шинэ гүүр хэт хүйтний улмаас цуурсан тул гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан тухай СВС телевизийн суваг мэдээллээ.

 

Онтарио мужийн хойд хэсгийн Нипигон голын хэсгийн гүүрний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар энэ сарын 10-нд хаасан байна.

 

Нипигон хотын Захирагч Ричард Харви гүүр болон гүүр рүү хүрэх замуудыг хаасны улмаас хүрэх газартаа очиж амжаагүй хүмүүст зориулсан түр орогнох байруудыг ажиллуулж байна гэлээ.

 

Онтарио мужид анхных болох вантовый гэх дүүжин гүүрийн нээлтийг 2015 оны арваннэгдүгээр сард хийсэн юм. Гүүр 2017 онд бүрэн баригдаж дуусна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна