Каталонийг тусгаар байлгах хүсэлтэй улстөрч сонгогдов

2016 оны 1 сарын 11

 

Испанийн Каталонийн автономын Засгийн газрын даргаар Карлес Пьюджмонт энэ Ням гаригт сонгогджээ. Автономын 135 хүнтэй парламентын 70 гишүүн түүнийг дэмжсэн байна. Парламентад 62 мандаттай “Хамтдаа за” гэсэн салан тусгаарлах эвслийнхэн болон мөн 10 суудалтай “Ард түмний эв нэгдлийн нэр дэвшигчид” гэсэн нэгдлийнхэний саналыг авснаар Пьюджмонт засгийн газрын тэргүүн болсон юм.

 

 

Санал хураалтын өмнө Каталонид тусгаар тогтносон улс байгуулах үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй гэж тэр мэдэгдсэн байв. “Ард түмний эв нэгдлийн нэр дэвшигчид” намынхан автономын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Артур Масыг дэмжихгүй гэсний улмаас тэрээр Жирон хотын мэр Пьюджмонтын нэрийг дэвшүүлжээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Каталонийн парламентын сонгууль явагдаж салан тусгаарлах талынхан ялсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна