Азаренка Брисбэйн нээлттэй тэмцээнд түрүүллээ

2016 оны 1 сарын 11

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний эхнийх болох “Австралийн нээлттэй тэмцээн” энэ сарын 18-ны өдөр Мельбурн хотноо эхлэх билээ. Тэгвэл тус тэмцээнийг угтсан цуврал тэмцээнүүд Авсралид болж байна.

Нийт 1 сая ам.долларын шагналын сантай эмэгтэй теннисчдийн дунд болдог Брисбэйн нээлттэй тэмцээнд Беларусын Викториа Азаренка түрүүллээ. Тэрбээр өчигдөр болсон шигшээ тоглолтод Германы А.Керберийг 6:3, 6:1-ээр хожжээ. Тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн тоглосон Германы Керберийн хувьд хосын төрлийн финалд шалгарчээ.

Беларусын Викториа Азаренка

Германы А.Кербер

Дэлхийн чансааг тэргүүлж явсан Азаренкагийн хувьд сүүлийн жилүүдэд бэртлийн улмаас төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадаагүй байсан юм. Энэхүү тэмцээнд нэрт теннисчин таван тоглолт хийхдээ өрсөлдөгчдөө нэг ч гэмийг алдаагүй байна.

Тус тэмцээний хосын төрөлд Швейцарийн М.Хингис Энэтхэгийн Саниа Мизра нар Германы А.Кербер, А.Пепковичийг нарыг хожин түрүүлжээ.

Сануулахад, энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 18-31-ны өдрүүдэд Мельбурн хотноо болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна