"УБ-ын Унаганууд" хүчирхэг болсоноо харууллаа

2016 оны 1 сарын 11

Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын дээд лиг болох "Пэпси лиг" 01.09-ний өдөр “Эрчим” болон “Континенталь” багуудын тоглолтоор эхэлсэн. Ирэх гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тус тэмцээнд нийт 12 баг оролцож байна.

Ингээд өчигдөр /01.10/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


Их хотын дерби багууд болох “ФС Улаанбаатар” болон “Улаанбаатарын Унаганууд” багууд “ПЭПСИ ЛИГ”-ийн эхний тоглолтоо хоорондоо хийлээ. Футзалын үндэсний шигшээ багийн гол тамирчид багтсан “Улаанбаатарын Унаганууд” өвлийн солилцооны цонхоор О.Баяржаргалыг эгнээндээ нэгтгэснээр маш хүчирхэг болж чадсан. ОХУ-ын Буриад улсын цомын тэмцээнд оролцоод тоглолтын урд өдөр эх орондоо хүрэлцэн ирээд байгаа тэд багийн ойлголцолыг өндөр түвшинд үзүүлж, өрсөлдөгчөө 11-0 харьцаатай буулгаж авлаа.

“ФС Улаанбаатар” багийн хувьд тун удахгүй Япон улсын дасгалжуулагч Жүн Фукудатай дахин хамтран ажиллахаар болсон нь сайн мэдээ. Гэхдээ гол тамирчдаа өөр багуудад алдаад байгаа тэдэнд ярилцах зүйл их байгаа нь тоглолтоос ажиглагдлаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Тэдэнд дахин 10 тоглолтоос оноо авах боломж байгаа. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна