Женнифер Лауренс найруулагчтай хамт оршуулахыг хүсэв

2016 оны 1 сарын 11

“Алтан бөмбөрцөг” наадмын ялагчдыг тодруулах торгон мөчүүд үргэлжилсээр байна. Наадмын мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчний шагналын эзнээр Холливуудын жүжигчин Женнифер Лауренс тодорчээ. Нэрийг нь зарласны дараа шагналаа авахаар тайзан дээр гарахдаа сэтгэл нь хөдөлсөн Женнифер Лауренс уйлах шахан найруулагчаа дуудсан гэнэ. Тэгснээ Женнифер Лауренс “Миний энд зогсч байгаагийн гавьяа бол та. Намайг кинондоо тоглуулсанд баярлалаа. Надад зааж сургасанд, намайг од болгож гялалзуулсанд баярлалаа. Та бол кинонд сэтгэлээ зориулсан хүн” хэмээн хэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Женнифер Лауренс найруулагчдаа “хайр зарлаж”, “намайг түүний хажууд оршуулаасай гэж хүсч байна” гэжээ. 25 настай жүжигчин Женнифер Лауренсийн хувьд энэ удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал дөрөв дэх нь болж байгаа юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна