Сталлоне Алтан бөмбөрцөг шагналтай гэртээ харина

2016 оны 1 сарын 11

69 настай жүжигчин Сильвестер Сталлоне “Крид” хэмээх спорт драмын дүрээр “Алтан бөмбөрцөг” наадмын туслах дүрийн шилдэг жүжигчний шагналын эзэн боллоо. Түүний тоглосон “Роки” кино 1977 онд “Алтан бөмбөрцөг” наадмын дэлгэцийн шилдэг бүтээл шагнал авахад Сильвестер Сталлоне уг наадамд очиж байжээ. Ийнхүү 40-өөд жилийн дараа “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртсэнд киночид түүнд хүндэтгэл үзүүлж, босч зогссон байна.

Шагналаа гардахдаа Сталлоне талархлаа илэрхийлээд ”Би сэтгэл хөдлөлдөө автахгүйг хичээж байна.  Яагаад гэвэл энд тааралдсан бүх хүмүүсийн сэтгэл хөдлөл надад халдчих шиг боллоо. Хамгийн сүүлд би энд 1977 онд ирж байлаа. Би эхнэр, хүүхдүүддээ бас талархсанаа илэрхийлмээр байна. Та нарын хайр бол надад хамгийн дээд шагнал юм шүү.“ гээд киночдын ертөнцөд түүний туулсан зам нь дардан шулуун байгаагүй гэдгийг бас дурсчээ. Эцэст нь тэрбээр “Роки”-гийн долоон цувралд дүрийг нь бүтээсэн Роки Бальбоаг хамгийн сайн анд нөхөр нь гэж хэлсэн байна.

Н.ЭНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна