Испанийн гүнж ял сонсож магадгүй

2016 оны 1 сарын 11

 

Испанийн гүнж Кристина нөхрийнхөө “бохир” бизнесийн хэрэгт ороогдож шүүхийн хаалга татсан нь хааны гэр бүлийн нэр хүндэд сэв суулгав. Испанийн Пальма хотын шүүхэд өнөөдөр /I.11/ гүнж Кристина, түүний нөхөр Иньяки Урдангарин болон бусад 16 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж байна.

 

Гүнж Кристинаг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх мэт гэмт хэрэгт хам хэрэгтнээр татжээ. Өдгөө 50 настай Кристинаг шүүхээс буруутай гэж үзвэл найман жил хүртэл шоронд хорих ял сонсож магадгүй аж.

 

Испанийн хаан VI Филипп өнгөрсөн жил эгч Инфанта Кристинагийн Пальмын ахайтан цолыг хураасан юм. Испанийн гүнж 1997 онд гандболлын тамирчин Иньяки Урдангаринтай Барселонд тансаг хурим хийж, эцэг Хуан Карлосоос Пальмын гүн, ахайтан цолыг авсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна