“The Revenant” хамаг шагналыг хамав

2016 оны 1 сарын 11

Кино театруудад өчигдөр нээлтээ хийсэн “The Revenant” буюу “Үхлээс амь мултарсан нь” кино 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын гол шагналуудыг авлаа. Жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон түүхэн драм “Оскарын одгүй” гэгддэг жүжигчинд шилдэг жүжигчний шагнал авчирсан төдийгүй найруулагч Алехандро Гонзалес Иньяриттуд шилдэг найруулагчийн шагналыг авчирсан байна. Майкл Пайнкегийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн анчдын үхэлтэй нүүр тулгарсан адал явдлын тухай өгүүлэх “Үхлээс амь мултарсан нь”кино “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн “Кэрол”, “Галзуу Макс” зэрэг киног хол хаяж, наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох шилдэг драмын бүтээлээр шалгарсан байна. “Алтан бөмбөрцөг” наадмыг “Оскар”-ын өмнөх сунгаа гэдэг бөгөөд жүжигчин Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал авахад анх удаа ийм ойрхон очиж байна.

 

Leonardo DiCaprio wins Best Actor - Motion Picture, Drama for The Revenant. #GoldenGlobes

Posted by Golden Globes on Sunday, January 10, 2016

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна