&#34Алтан – Өд&#34 наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

&#34Алтан – Өд&#34 наадмын шилдгүүд тодорлоо

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2015" Монголын хүүхдийн ордонд болж өндөрлөлөө. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж зэрэг төрөлд шилдгүүдийг тодруулсан юм. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зарим хүмүүст мөн олголоо.

1. Яруу найргийн шилдэг бүтээл – Н.Мөнхбаяр -Дотоод цуурай

2. Хүүхдийн уран зохиолын шилдэг – Л.Мөнхбат- Амин зүрхний хайр буюу шидэт сарнай

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл – Д.Энхболд- Өвс ногоо аниргүй

4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл – Д.Пүрэв -Зүс буруу салхи

5. Жүжиг, киноны шилдэг зохиол – Д.Урианхай- Ханануудын амьдрал-

6. Утга зохиолын судлалын шилдэг бүтээл – Г.Бямбажав- Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал

7. Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл – Д.Хүү- Урлаг, утга зохиолын аман сэдвүүд

8. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл – Н.Энхбаяр -Орчин үеийн Хятад яруу найраг

9. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл – Ж.Баяржаргал- Монгол гарвальт суутан, цуутнууд

ЭХ СУРВАЛЖ: WWW.URLAG.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж