Супермоделиуд Balmain компанийн рекламд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Супермоделиуд Balmain компанийн рекламд оролцлоо

Фото: @balmainparis

Наяад оны супермоделиуд болох Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер нар Balmain ордны 2016 оны хавар-зуны коллекцийн рекламны зураг авалтад уригджээ. Загвар өмсөгчдын хар цагаан гэрэл зургийг гэрэл зурагчин Стивен Кляйн авчээ. Зургуудыг ордны албан ёсны Instagram-д тавьжээ хэмээн Fashionmag мэдээлсэн байв.

Өдгөө 45 настай Наоми Кэмпбелл, 49 настай Синди Кроуфорд, 45 настай Клаудиа Шиффер нар Balmain ордны креатив захирал Оливье Рустены уран бүтээлийн онцлог болдог бие барьсан даашинз, сүлжмэл бүхий торон хээтэй топуудыг өмсөн зураг авалтад оролцжээ.

Фото: @balmainparis

Загварын Balmain ордныг 1945 онд Францын загвар бүтээгч Пьер Бальман байгуулжээ. Энэ ордноор Вивьен Ли, Жан-Поль Бельмондо, Кэтрин Хепберн, Марлен Дитрих, Брижит Бардо, Софи Лорен нарын алдартнууд үйлчлүүлж байсан. Компанийн одоогийн креатив захирал Оливье Рустен уг тушаалд 2011 оноос хойш ажиллаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж