Ангела Меркель энэ жил Давост очихгүй

2016 оны 1 сарын 11

 

Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форумд энэ жил Германы Канцлер Ангела Меркель оролцохгүй болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.

 

Давосын айлчлалаа цуцалсан нь саяхан Кельн хотноо болсон дүрвэгсдийн асуудлатай холбоотой гэж тайлбарлаж байна. Германы Кельн хот дахь дүрвэгсдийн хуаранд байсан хэдэн зуун эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарч энэ нь Германы нийгмийн донсолгохын хажуугаар Меркелийн нэр хүнд унаад байгаа юм.

 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна