“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдсангүй

2016 оны 1 сарын 11

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралдсангүй. Бүлэг хуралдаагүй шалтгаан тодорхойгүй байна.

Энэ долоо хоногт УИХ-аар тус эвслийн бүлгээс завсарлага авч байсан Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд тус бүр хэлэлцэгдэх ёстой. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэнэ. Энэхүү хуулийн төслийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Дэмжих боломжгүй төсөл” хэмээн мэдэгдэж байсан. Тиймээс тус бүлэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нягтлах шаардлагатай болж буй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна