Дани хэтэрхий хөдөлмөрч камеруныг нутаг буцаав

2016 оны 1 сарын 11

Орхуссийн их сургууль

Фото: Wikimedia

Данийн Орхуссийн их сургуулийн хэтэрхий хөдөлмөрч камерун оюутан Мариус Юбиг (Marius Youbi) Данийн эрх баригчид нутаг буцаасан тухай The Guardian сонин мэдээлэв.

Гучин настай африк оюутан чөлөөт цагаараа цэвэрлэгчинй ажил хийж сүүлийн хэдэн сарын дотор долоо хоног бүр 90 минутаар илүү ажиллаж байсан гэнэ. Данийн Хөдөлмөрийн хуулиар гадаадын оюутнууд долоо хоногт 15 цагаас илүү ажиллах ёсгүй юм.

Юби он гараад нутаг буцжээ. Харин их сургууль нь түүнийг хэтэрхий хүнд шийтгэсэн гээд түүнийг буцаан авчирч сургуулийг нь төгсгөх хүсэлтэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 18 мянган хүн онлайнаар Юбиг буцаан авчрахын төлөө гарын үсгээ илгээжээ. Юби  их сургуулийн шилдэг оюутны нэг гэгдэн нутаг буцаагдахаас өмнө шалгалт шүүлэгт нь орохыг зөвшөөрсөн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна