БНСУ дахь АНУ-ын цэрэг байлдааны бэлэн байдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

БНСУ дахь АНУ-ын цэрэг байлдааны бэлэн байдалд оржээ

 

Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын цэргийн нэгтгэл байлдааны бүрэн бэлэн байдалд орсон тухай БНСУ-ын армийн штабын дарга нарын хорооны дарга генерал Ли Сун Чин, БНСУ дахь АНУ-ын цэргийн командлагч Кертис Скапароти нар мэдэгдэв. Хойд Солонгосын зүгээс гарч болох өдөөн хатгалагт няцаалт өгөхөд цэргийн хүчин бэлэн байх ёстой хэмээн тэд онцоллоо.

 

Хойд Солонгос руу чиглэсэн хил дээр байдаг чанга яригчуудаа Өмнөд Солонгос нэгдүгээр сарын 8-наас ажиллуулж, сурталчилгаагаа эхэлжээ.

 

БНАСАУ үүнээс өмнө цөмийн туршилтыг 2006, 2009, 2013 онд хийсэн. Үүний хариуд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг янз бүрийг хориг арга хэмжээ авч иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж