Транс тос хэрэглэхгүй байхыг уриалж байна

2016 оны 1 сарын 11

Залуучуудын эрүүл мэндийн хорооноос 14 аж ахуйн нэгжийн 106 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүнд судалгаа хийжээ. Судалгаагаар 54 хувь нь транс тос хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.

Ургамлын шингэн тос болон цөцгийн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин зэрэг бүтээг­дэ­хүүн болгосныг "Транс тос" хэмээн нэрлэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог төдийгүй хорт хавдаг, чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг байна.

Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан транс тос ихээр хэрэглэсэн хэвийн боов худалдаанд гарах магадлал өндөр юм. Тиймээс транс тос хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан уриалсан байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна