Гонгонкийн хөрөнгийн биржийн үзүүлэлт уналаа

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Гонгонкийн хөрөнгийн биржийн үзүүлэлт уналаа

Хятадын дефляцийн нөлөөгөөр Гонконгийн хөрөнгийн биржийн үзүүлэлт өнөөдөр унасан байна. Гол индекс Hang Seng өглөөний арилжаагаар 501 пунктаар (2,45%) буурчээ. Н ангиллын эх газрын Хятадын улсын үйлдвэрүүдийн үнэт цаасны үзүүлэлтийг харуулдаг индекс 306 пунктаар (3,46%) мөн буурч 8539 пунктыг заалаа.

Автомашины үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, түүхий эдийн салбар, харилцаа холбооны индексүүд мөн буурсан байв. Тус орны орон сууцны томоохон девелопер болох China Vanke компанийн хувьцааны уналт найман хувьтай, даатгалын China Life компанийн хувьцаа 4,46 хувиар буурсан ба PetroChina нефтийн компанийн байдал ч муудлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж